Vision

Алсын хараа байхгүй бол ард түмэн дэг журамгүй байна. Харин хуулийг сахигч нь жаргалтай юм. Сургаалт үгс 29:18

Таны бодож үзээгүй 15 зүйл

2012-08-16 15:02:25

Та дараах 15 зүйлийн талаар мэддэггүй, эсвэл огт бодож үзээгүй байсан байх. Ухаарлын үзүүрээс атгуулна гэдэгт итгэж байна.


1. Энэ дэлхий дээр дор хаяж 5 хүн таны төлөө амиа ч золиослохоос буцахгүй тийм их хайраар таныг хайрладаг.
2. Энэ дэлхий дээр дор хаяж 15 хүн таныг ямар нэг байдлаар хайрласаар байгаа.
3. Хэн нэгэн таныг үзэн ядах цорын ганц шалтгаан бол яг тань шиг болохыг л хүсэх явдал юм.
4. Таны одоо байгаа байдал өнгөрсөнд хийсэн солголтуудын чинь нийлбэр дүн.
5. Шөнө бүр хэн нэгэн унтахынхаа өмнө таны талаар боддог.
6. Та тэр үед алдаагүй байсан бол одооныхоосоо ч багыг хийх байсан.
7. Аз жаргалтай амьдрахад яг үнэндээ цөөхөн л зүйл хэрэгтэй байдаг.

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : nyamka | Уншсан (53) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Баргачуудын тухай архивын зарим мэдээ

2012-03-29 17:14:41

1911 оны 12 сарын 29 ны өдөр үндэсээ боддог ихэс түшмэд Богд Жавзандамба /Жибзундамба / ламыг эзэн хаанаар өргөмжилж, тусгаар тогтнолоо дахин тунхагласан даруйдаа олон Монгол туургатнуудыг цуглархыг уриалсан билээ. Нөгөө талаар Монгол туургатны төв болсон тэрхүү төрийг түшиж нэгдэхээ илэрхийлэн олон Монголчууд Богд хаанд ирж нийлсэн буй. Энэхүү хөдөлгөөнд Монголын дорнод хэсэгт оршин суудаг Баргачууд идэвхийлэн оролцсон юм.
1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын эрх баригч түшмэд хуралдан Богд хаант Монгол улсад нэгдэснээ зарлан Шинэ Баргын Шулуун цагаан хошууны гутгаар сумын занги тогосын отго Жамсрангийн Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ.
Ж. Дамдинсүрэн нь Гадаад яамны дэд сайдаар томилогдон ажиллаж Богдын төрд гавьяа байгуулсан тул Манлай баатар цолоор шагнуулаж байжээ. Мөн тэрбээр нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард дахь зах Хөвөлзөх зэрэг таван харуулын газрыг олгож

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : nyamka | Уншсан (146) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Аян замын тэмдэглэл 2. - “Морьтой” ч болоосой...

2012-02-20 16:41:46

Аян замын тэмдэглэл 2. - “Морьтой” ч болоосой...

МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Б.Занданхүүгийн Хятадын Чингхай мужаар аялж тухайн нутаг оронд амьдардаг монголчуудтайгаа уулзаж яваа тухай түүний аян замын шинэхэн тэмдэглэлийн 2-р хэсгийг уншиддаа хүргэж байна.

Энэ нутагт морийг маш их дээдэлж, адууны хийморьт сүслэдэг. Тиймээс морьтой холбоотой ёслол хүндэтгэлийн зан үйл арвинтай. Гүү унагалахад айлын эзэн ямагт унагаа “эх барьж” авна. Шинэ унагыг шандаст сайн хүлэг болгох гэж эгээ л хүүхэд өсгөх лугаа нарийн нямбай ажил болно. Энд хүүхдийг анх морины нуруун дээр гаргах гэж бас нэг лут ажил байна. Настнууд өдөр судар харж, айл хотлоороо цуглан идээ шүүсээ дэлгэн хүүхдийг моринд мордуулна. Хүүхдийг гурван нас хүрэхээс өмнө морь унуулах хориотой. Тусгай ёслол үйлдэлгүйгээр моринд мордуулах бас цээртэй.

Манай хөдөөнийхөн бол бага балчир хүүхдүүдээ хонины мориноос нь эхэлж дасгадаг, номхон морийг хүүхдийн унаа гэж өхөөрддөг. Харин энд бол яг эсрэгээрээ. Нутаг усандаа нэр цуутай хурдан хүлгүүдийг “хүүхдийн морь” гэж нэрлэнэ. Хүүхдийг анх морь унуулахдаа олон түмний мэдэх, нэр хүндтэй моринд мордуулахыг ихэд чухалчилна. Хожим нь тэдгээр хүүхдүүд том эрчүүд болсон үедээ, би тэрний тийм нэрт хурдан хүлгэнд анх мордсон хэмээн бахархан дурсч, энэхүү бахархал нь насан турш хэлэгдэх яриа хөөрөөний чимэг болдог. Анх морь унаж байгаа хүүхдийн жолоог томчуул нь барьж дэмнэхийг хориглоно. Хүүхэд өөрөө жолоо цулбуураа барьж гэр хотоо гурвантаа тойрдог. Түүнийг ийнхүү гороолж ирсний дараа томчуул нь цай идээ дээжилж амар мэндийг нь асуун, аян замдаа сайн явж их юм үзэж дуулав уу гэж хүүхдийг урамшуулдаг. Хүүхэд энэ үед эгээ л том хүн шиг хүндлүүлж байгаадаа урамшин морио дээдлэн бахархах үзлээр лугшиж байдаг. Энэ нутагт монгол ахуйгаас үлдсэн хамгийн гол зүйл нь

 

Ангилал : үндэстэн, ястан | Нийтэлсэн : nyamka | Уншсан (35) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүн нэг удаагийн тариур биш

2012-01-18 10:23:26

Хүн нэг удаагийн тариур биш


Энэ хорвоо ертөнц дээр ухаант хүн болж төрчихөөд бид бие биенээ, хүн хүнээ гэхгүй юм бол тарвага, зурам, арслан, бар мэт нь биднийг бараадахгүй нь лав. Хүн хүнээ түшиж, хэн нэгнийхээ дутууг нөхөж ханьсан явбал ухаант хүн болж төрсни учир утга тэр биз. Гэвч өнөө үед бидний дунд жудаггүй хүний тоо нэмэгдэж, журамт нөхдийн тоо цөөрөх нь ээ. Өөрийн хэргээ бүтээхийн тулд найр тавьж, сайн хүн мэт дүр эсгэн арга мэхэнд оруулж аваад хэрэг нь бүтвэл мэндийн хариугүй алхаж хүний мөсөө таниулдаг хүн зөндөө.

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : nyamka | Уншсан (30) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бурхан танд учирлах нь ээ

2012-01-11 12:30:06

Залуу насаа барах нь ээ
Жаргадаггүй зовдог хорвоо дээр
Цөөхөн насаа үдэх нь ээ
Хүсээд ч олддоггүй мөнгөнд зүтгэж
Хайран бүхнээ алдах нь ээ
Хүчилээд ч өндийхгүй амьдралд нухлагдаж
Хүний ёсноос гажих нь ээ
Ямбанд багтахгүй ямааны мах сайн гэхээр идсээр
Янтаж сэрүүдэж өвдөх нь ээ
Буцалсан ус сайн гэхээр уусаар
Бие сульдаж тамирдах нь ээ

Ангилал : нийтлэл | Нийтэлсэн : **no name | Уншсан (33) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй